Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа

Тус ерөнхий газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны Баасан гарагт  “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулав.

Зөвлөгөөнд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, газар, хэлтсийн дарга нар болон ХНХЯ-ны газрын дарга Ц.Амартөгс, С.Тунгалагтамир, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Удирдлагын академийн багш нар сургалт, мэдээлэл хийж, 2018 оны  амжилт ололт, алдаа дутагдлыг дүгнэн, 2019 оны зорилт, анхаарах асуудлууд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын талаар хэлэлцлээ

          Мөн хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, халамжийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд тулгамдаж буй асуудлууд, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн талаар харьяа  байгууллагын дарга нар санал, хүсэлтээ илэрхийлж, зөвлөгөө дэмжлэг авсан  байна.

Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төсвийн шууд захирагчидтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Түүнчлэн 2018 оны ажлын үзүүлэлтээр шалгарсан байгууллага, хамт олны өндөр амжилтыг үнэлж, шагнаж урамшууллаа.  Төв аймгийн ХХҮГ салбартаа тэргүүлж, хоёрдугаар байранд  Ховд, Дорнод, гуравдугаар байранд Баянхонгор, Булган аймгийн ХХҮГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн хамт олон шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Мөн амжилт гаргасан  Архангай аймгийн ХХҮГ, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ХХҮХ-ийн хамт олныг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа 2019 онд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, төрийн үйлчилгээг хариуцлагатай бөгөөд нэр төртэй үзүүлж ажиллахыг хүсье.


Хэвлэх Share